2008.01.01
Туркт 11 генералыг баривчилжээ
Одоогоос 15 жилийн өмнө буюу 1997 оны хоёрдугаар сарын 28-нд Туркт төрийн эргэлт болсон юм. Хэдийгээр төрийн эргэлтийн үеэр цус асгараагүй ч тус улсын хөгжилд муугаар нөлөөлж, асар их хохирол учирсан хэмээн Прокурорын газраас нь мэдэгджээ. Уг хэрэгтэй холбогдуулан тус улсын шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн "хоёрдугаар сарын 28" гэх хэрэгт сэжиглэн цэргийн томоохон албан тушаалтнуудыг баривчлан мөрдөж байгаа аж. Үүнтэй холбоотой ээлжит баривчилгааг өчигдөр явуулжээ. Өчигдөр Туркийн есөн мужид нэгжлэг явуулж, 11 генералыг баривчилсан байна. Тэднийг Анкара хотын Сынжан, Мамак дүүргийн шоронд хориод байгаа аж. Баривчлагдагсдын дунд агаарын зэвсэгт хүчний маршал, хошууч генерал цолтой таван хүн байгаа гэнэ.
Одоогийн байдлаар төрийн эргэлт хийсэн гэх хэрэгт сэжиглэн 30 хүнийг баривчлан хавтаст хэрэг нээн шалгаж байгаа юм байна.
Одоогийн байдлаар төрийн эргэлт хийсэн гэх хэрэгт сэжиглэн 30 хүнийг баривчлан хавтаст хэрэг нээн шалгаж байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.