2009.06.08
Г.Баярсайхан: УИХ-ын хэр олон гишүүн ийм бодолтой явааг мэдэхгүй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Би байгалийн баялагаа зөв ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Байгаль орчиндоо хор хөнөөл багатай ашиглаад л явах ордууд байвал ашиглах нь зөв. Хамгийн гол нь энэ тусгай хамгаалалттай газарт байгаа алтны орд бол асар том алтны орд. Түүнийг хэрэв улс ашиглах гэж байгаа бол өөр өнцөгөөс харж болох юм. Гэтэл сонгон шалгаруулалт нэрийн доор нөгөө л гадны компани, нөгөө л бидний яриад байдаг канадууд ухах гэж байна. Алтнаас авах гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа тэглээгүй байгаа юм чинь алтыг хилээр нууцаар гаргаад явчих магадлал маш өндөр. Тэр нутагаа дархалсан бол дархан цаазтай чигээр нь байлгая. Стратегийн том том ордуудаа ашиглая. Заавал дархан цаазтай газар руугаа дайрахгүйгээр биднийг тэжээчих нөөц байгаа.
1990-ээд оны эхэн үеийнхээс нөхцөл байдал өөр болсон. Тэр үед манайд ирж хөрөнгө оруулаач гэж гуйгаад ч ирдэггүй байсан бол өнөөдөр танайд хөрөнгө оруулая гэсэн хүмүүс их байгаа. Өнгөт металл, байгалийн баялагийн эрэлт хэрэгцээ өндөр болсон өнөө үед өөрөөр харах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн хямрал боллоо, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ уначихлаа, түргэн гэрээ хийе гэсэн ойлгомжгүй тайлбарыг манайхан тавиад байгаа. Тийм биш ээ. Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн бол дуусч таарна. Бид юуны өмнө Ашигт малтмалын хуулиа Монголчуудын эрх ашгийн төлөө үйлчилдэг болгож засах хэрэгтэй. Дараа нь Оюу толгойн гэрээнд орох ёстой.
Дэлхийд эхний аравт ордог Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг бид эзэмшээд, авч яваад болж байна. Монголчууд өөрсдөө дэлхийн зах зээл дээр Оюу толгойн хувьцааг гаргаж мөнгө босгож болно. Айвенхоу майнз-д есөн хувийг нь өгчихье. Германы уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг том том үйлдвэрүүд зогсчихсон байна. Тэднээс хямдралтай үнээр тоног төхөөрөмж оруулж ирээд үйл ажиллагаа явуулъя. Үүнд болохгүй юм байхгүй. Харин УИХ-ын хэр олон гишүүн ийм бодолтой явааг мэдэхгүй.
-УИХ-ын гишүүд ёс зүйн дүрэмтэй болсон. Дүрэм ямар болсон гэж та дүгнэж байна вэ?
-Парламенттай улс бүрт парламентын гишүүний ёс зүйн дүрэм байдаг. Манайх парламенттай болсноос хойш 18 жилийн дараа ёс зүйн дүрмээ баталлаа. Ямар ч байсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталж байгаагаараа Монголын парламентын төлөвшил нэг шат дээшээ ахилаа.-Ёс зүйн дүрмийг хэлэлцэж байхад ажиглагчид “тийм ч чанга эрх зүйн баримт болж чадсангүй” гэж байсан?
-Зарим нэг хүн АНУ-ын конгрессын гишүүний ёс зүйн дүрэмтэй харьцуулаад байгаа. Шууд гаднаас хуулаад авчихна гэвэл манай парламентад тэр болгон буухгүй. АНУ-ын конгрессын гишүүний ёс зүйн дүрэм 200 гаруй хуудастай дүрэм байдаг. Тэр бол их гүрний 200 гаруй жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, саад бэрхшээлийг давж туулсны үр дүн. Манай улсын парламент 20-иод нас хүрч байна. Бид хуримтлуулсан туршлагынхаа хэмжээнд л ёс зүйн дүрмээ баталлаа. Зарим гишүүд морь уралдуулах, казино тоглохыг хориогүй байна гэж байна лээ. Монгол ахуй, монгол соёлын нэг хэсэг болсон хурдан хүлгээ уралдуулах асуудлыг хорьж болохгүй. Казино тоглохыг хорьлоо гээд тоглохоо болихгүй. Монгол Улс хуулиараа казиног хориглочихоод байхад хүмүүс тоглосоор байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хүн шударгаар олсон мөнгөө юунд зориулах нь тэр хүний л асуудал. Гол асуудал бол улсын хөрөнгөөр л тоглож болохгүй. Сүүлд нь гарал үүслээ тайлагнадаг байх ёстой.-Энэ дүрэм гишүүдийг ёс зүйтэй байлгах хангалттай хөшүүрэг болж чадах уу?
-Ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүдийг Ёс зүйн дэд хороон дээр дуудна. Хэн нэг гишүүн дуудагдлаа гэхэд тэр хүний нэр хүндэд сэв сууж байгаа хэрэг. Тийм ойлголт УИХ-ын гишүүдэд ч, иргэдэд ч төрөх ёстой. Гишүүд ёс зүйн дүрмээ баримтлах зайлшгүй шаардлагатай. Ширээнийхээ ном болгох нь хаашаа юм, гэхдээ түүнийгээ баримтлаж ажиллах хэрэгтэй гэж гишүүддээ уриалж байна.-Ёс зүйн дэд хороо хүмүүсийг хүссэн үедээ дууддаг газар болчих юм биш биз?
-Ёс зүйн дэд хорооны ёс зүйн дүрэм удахгүй батлагдана. Тэгэхээр дэд хороо ч бас дүрмийн дагуу л ажиллана шүү дээ. Ёс зүйн доголдол гаргасан гишүүнийг Ёс зүйн дэд хороогоор оруулж, шаардлагатай бол асуудлыг УИХ-д оруулах зүйл заалт Ёс зүйн дэд хорооны дүрэм дээр яригдаж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо ойрын хуралдаанаараа Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлах байх.-Нэг намын нөхөд, нэг тогооноос хоол хороож яваа хүмүүс гээд толгойг нь илнэ гэсэн ойлголт байхгүй биз дээ?
-Би дүрмийнхээ дагуу л ажиллана. Ёс зүйн дэд хороон дээр гишүүний ёс зүй доголдсон нь тогтоогдвол УИХ-д оруулах асуудал нээлттэй. Ёс зүйн дүрэм зөрчсөн нь тогтоогдвол бид цаашаа явуулна. Сонгогчдын хүсээд байсан эргүүлэн татах, эрхийг нь түдгэлзүүлэх асуудал ёс зүйн дүрэмд заагдсан байгаа.-Дэд хороон дээр дуудагдаж байгаа гишүүдийн талаар олон нийт мэдэх боломжтой юу?
-Би хувьдаа олон нийтэд нээлттэй байлгахын төлөө байгаа. Улсын нууцтай холбоотой асуудал бол мэдээж хаалттай байна.-УИХ дахь “Ногоон бүлэг” Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн мэдээлэл хийсэн. Яагаад тэгсэн юм бэ?
-Оюу толгойн гэрээ хэлэлцэгдэж, дархан цаазтай газруудаас алт олборлох асуудлууд яригдаж байгаа болохоор УИХ дахь ногоон бүлэг байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай байна. “Ногоон бүлэг” байгуулагдаад Засгийн газрын 86 дугаар тогтоолтой холбоотой байр сууриа илэрхийлсэн.Монгол Улсын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг нэр бүхий газрыг уг томъёоллоос гаргах 86 тоот тогтоолыг гаргасан. Тодруулбал, Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Ээж хайрхан, Хасагт хайрхан уулын дархан цаазат газар, Батхан уулын дархан цаазат газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж, геологийн хайгуул судалгаа хийхээр болгосон. Ашигт малтмалын хуулийн 19.12-т “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан байдаг. Энэ заалтыг ашиглаад тусгай хамгаалалттай газар нутагт хайгуулын лиценз өгөх гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тэнд ямар нэг тэсэлгээ хийх, газар ухах, геологийн хайгуул судалгаа хийхийг хориглосон байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт хайгуул явуулах зөвшөөрөл өгсөн албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байгаа. Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой.Би байгалийн баялагаа зөв ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Байгаль орчиндоо хор хөнөөл багатай ашиглаад л явах ордууд байвал ашиглах нь зөв. Хамгийн гол нь энэ тусгай хамгаалалттай газарт байгаа алтны орд бол асар том алтны орд. Түүнийг хэрэв улс ашиглах гэж байгаа бол өөр өнцөгөөс харж болох юм. Гэтэл сонгон шалгаруулалт нэрийн доор нөгөө л гадны компани, нөгөө л бидний яриад байдаг канадууд ухах гэж байна. Алтнаас авах гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа тэглээгүй байгаа юм чинь алтыг хилээр нууцаар гаргаад явчих магадлал маш өндөр. Тэр нутагаа дархалсан бол дархан цаазтай чигээр нь байлгая. Стратегийн том том ордуудаа ашиглая. Заавал дархан цаазтай газар руугаа дайрахгүйгээр биднийг тэжээчих нөөц байгаа.
-Оюу толгойн гэрээтэй УИХ дахь Ардчилсан намын зөвлөл танилцаад санал дүгнэлтээ гаргасан. Тэр гэрээний талаар та ямар бодолтой яваа вэ?
-Оюу толгой, Таван толгойг ашиглах гэрээ байгуулна гэж ярихаасаа өмнө Ашигт малтмалын хуулиа Монголчууддаа ашигтай хэлбэрээр өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хууль бол уул уурхайн салбарын Үндсэн хууль гэсэн үг. Тэр хууль нь Монголчуудын эрх ашгийг тэр бүр хамгаалж чадахгүй байгаа шүү дээ.1990-ээд оны эхэн үеийнхээс нөхцөл байдал өөр болсон. Тэр үед манайд ирж хөрөнгө оруулаач гэж гуйгаад ч ирдэггүй байсан бол өнөөдөр танайд хөрөнгө оруулая гэсэн хүмүүс их байгаа. Өнгөт металл, байгалийн баялагийн эрэлт хэрэгцээ өндөр болсон өнөө үед өөрөөр харах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн хямрал боллоо, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ уначихлаа, түргэн гэрээ хийе гэсэн ойлгомжгүй тайлбарыг манайхан тавиад байгаа. Тийм биш ээ. Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн бол дуусч таарна. Бид юуны өмнө Ашигт малтмалын хуулиа Монголчуудын эрх ашгийн төлөө үйлчилдэг болгож засах хэрэгтэй. Дараа нь Оюу толгойн гэрээнд орох ёстой.
-Таны харснаар, УИХ-д оруулж ирсэн Оюу толгойн гэрээнд яавч ийм байж болохгүй гэмээр зүйл байна уу?
-Одоогийн байдлаар Оюу толгойг ашиглана, ашиглана л гээд байгаа болохоос ямар технологиор явах нь тодорхойгүй байгаа.Технологи бол байгаль орчинд халтай, байгаль орчинд хал багатай гэж хоёр хуваагдана. Бид Оюу толгойг ашиглах гэж байгаа хүмүүсээс байгаль орчинд хал багатай, ус бага хэрэглэдэг технологи ашиглахыг шаардах ёстой. Тэр гэрээнд “шаардлагатай бол усыг дахин ашиглана” гэсэн заалт байна лээ. Ерөөсөө “шаардлагатай бол” биш, нэгэнт ус соруулаад гаргаад ирсэн бол түүнийгээ ууршаад дуустал нь дахин цэвэршүүлж ашиглах хэрэгтэй. Хугацааны хувьд 30 жил гэдгийг би ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй. 10 жилээр явах хэрэгтэй. Ус ашиглахад онцгой эрх олгосон байна лээ. Тийм онцгой эрх ямар ч тохиолдолд олгож болохгүй. Зах зээлийнхээ үнээр л усаа авах хэрэгтэй. Байгаль орчны үнэлгээ хийдэг гадаадын байгууллагаар мониторинг хийлгэх ёстой. 24 цагийн байгаль орчны мониторинг хийдэг алба тэнд ажиллах шаардлагатай. Яриад байвал тэр гэрээнд буруу, дутуу юм их байгаа. Тэр гэрээг хүлээж авахад хэцүү. Монголчуудын эрх ашигт нийцэхгүй юм билээ.-Оюу толгойг Монголчууд өөрсдөө ашигласан ч чадна гэж ахмад эрдэмтэд ярьдаг?
-Ч.Хурц гуай, С.Авирмэд гуай нар тэгж ярьдаг. Ахмад мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох л ёстой. Би бас тэгж боддог. Монголчууд өөрсдөө ашиглахад болохгүй гэх газар байхгүй.Дэлхийд эхний аравт ордог Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг бид эзэмшээд, авч яваад болж байна. Монголчууд өөрсдөө дэлхийн зах зээл дээр Оюу толгойн хувьцааг гаргаж мөнгө босгож болно. Айвенхоу майнз-д есөн хувийг нь өгчихье. Германы уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг том том үйлдвэрүүд зогсчихсон байна. Тэднээс хямдралтай үнээр тоног төхөөрөмж оруулж ирээд үйл ажиллагаа явуулъя. Үүнд болохгүй юм байхгүй. Харин УИХ-ын хэр олон гишүүн ийм бодолтой явааг мэдэхгүй.
Танд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.