2008.01.01

Грекийн парламентын сонгууль эхэллээ

Грект өчигдөр парламентын ээлжит сонгууль эхэлсэн байна.

Санал хураалт өглөөний 09:00 цагт эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. Энэ удаагийн сонгуульд нийт 32 нам оролцож байгаа бөгөөд 10 сая иргэн санал хураалтад оролцох аж.

Тус улсын парламент 300 гишүүн бүхий нэг танхимтай. Нэр дэвшигчдийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь гол төлөв улс орноо эдийн засгийн хямрал болон их өрөөс гаргах асуудал аж.

Одоогийн парламентад суудалтай таван намаас гадна дахиад тав хүртэлх намууд парламентад суудал авах магадлал өндөр байгаа талаар шинжээчид үзэж байна.

Учир нь сонгогчид одоогийн улс төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлж өөр сонголт хийхээ санал хураалтын өмнө мэдэгдэж байсан. Сонгуулийн санал хураалт өчигдөр орон нутгийн цагаар 19:00 цагт хааж эцсийн байдлаар санал тоолонх ажил эхэлсэн.

Хэрвээ сонгуулийн дүнгээр хамгийн их санал авсан хоёр нам эвсэл байгуулах талаар тохирч чадахгүй бол дахин сонгууль явуулж магадгүй талаар CNN агентлаг мэдээлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.