2008.12.14

Г.Баярсайхан: МАХН-ын гишүүд гарын үсэг зурахгүй байна

Долдугаар сарын 1-нд МАХН-ын байрны үүдэнд болсон үймээнээс үүдэн олон хүүхэд ял сонсоод байгаа. Иргэд энэ сарын 10-нд буюу хүний эрхийн өдрийг хүлээж байсан ч Ардчилсан намын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж чадаагүй. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай цөөн хором хөөрөлдөв.
-Өршөөлийн тухай хуулийг хүний эрхийн өдрөөс өмнө УИХ-д өргөн барина гэчхээд яагаад асуудал талаар өнгөрөв?
-Хуулийн төсөл маань аль хэдийнэ бэлэн болсон. ИЗН-ын дарга С.Оюун гишүүн болон АН-ын гишүүд гарын үсэг зурсан. Гэтэл улс төрийн гол хүчнийхэн гарын үсгээ зураагүй болохоор хүний эрхийн өдрөөс өмнө УИХ-д өргөн барьж чадсангүй.
-Одоо тэгээд яах ёстой вэ. Дараагийн алхам тань юу байх вэ?
-Улс төрийн гол хүчин болон бусад намууд долдугаар сарын 1-ний өдрийн талаар өөр өөрийн дүгнэлтээ гарган олон нийтэд байр сууриа илэрхийлэх ёстой. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж аваг. УИХ энэ үйл явцыг хэлэлцэж, улстөрийн дүгнэлт гаргах ёстой биз дээ. Засгийн эрхийг хууль бусаар авсан гэдгийг эсэргүүцэн тэмцсэн 20-иод мянган иргэдээс 250 гаруй нь ял сонсож байна. Ардчилсан нийгмийн гол ноён нуруу болсон үзэл бодлоо илэрхийлж эрхээ эдэлсэн иргэдийг цус урсган, нухчин дарсан улстөрчид ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэх гээд байгаа юм. Нөгөө талаас Ардчилсан нам МАХН-ын өврөөс гарч, сөрөг хүчний үүргээ нэр төртэй биелүүлж, алдагдсан нэр хүндээ сэргээх хэрэгтэй. Ингэснээр дараагийн алхмыг хийх боломж олдох байх.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.