2012.05.03

Умард Солонгосын 40 компанид хориг тавьжээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын 40 компанид хориг тавьжээ. Энэ нь Умард Со­лон­госын эрх баригчид "Ынха-3" пуужингийн туршилт явуулсны хариу арга хэмжээ аж.
 
АНУ, Евро­пын холбоо, Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчид уг саналыг Аюулгүйн зөвлөлд тавьсны дагуу эл асуудлыг хэлэлцжээ.
 
Гэсэн хэдий ч Умард Солонгосын тал пуужин­гийн гурав дахь тур­шилтдаа бэлтгэж байгаа талаарх мэдээл­лийг Америкийн зэвсэгт хүчнийхэн Өмнөд Солонгосын Засгийн газарт хүргэжээ. Ажиг­лагчдын үзэж буйгаар Пхеньянд нийт 12 цөмийн хошуу байгаа бөгөөд тэдгээрийн нэгийг туршихаар Умард Солон­госын эрх баригчид бэлтгэж байгаа гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.