Швед улс хотжилтоороо тэргүүлж байна
2012.04.15

Швед улс хотжилтоороо тэргүүлж байна

Европын Холбооны /ЕХ/ орнуудын дотроос Швед улсад хотжилт хамгийн түргэн хурдацтай явагдаж байна. Европын Статистикийн газрын мэдээгээр, 2010 онд дэлхийн хамгийн олон хүн ам сууршсан газруудын хүн амын өсөлт 1000 хүн тутамд 17,3 хүнээр өссөн бөгөөд энэ нь ЕХ-ны дундаж үзүүлэлтээс 5,2 хүнээр буюу 3 дахин их тоо юм гэж Шведийн «Сюдсвенска дагбладет» сонинд бичжээ.

Шведийн хамгийн хурдтайгаар хаяагаа тэлж байгаа хотууд бол Мальмё, Уимео болон Стокгольм юм. Эдгээр хотын хүн ам 1994 оноос хойш жил тутам 1 гаруй хувиар өсчээ. Мальмё хот хүн амын өсөлтийн хурдацаар Холландын Утрехт, Киприйн Никосия, Португалын Брага, Финландын Оулу болон Испанийн хэд хэдэн томоохон хотуудыг гүйцэн түрүүлсэн байна.

Швед улс 2005 оноос эхлэн томоохон хотуудынхаа хүн амын өсөлтөөр ЕХ-ны орнуудын дотор тэргүүлж эхэлсэн бол Ирланд, Испани, Грек зэрэг улсуудын хотжилтын үйл явц саарч эхэлсэн байна.

Одоогийн байдлаар Швед улс 100 мянгаас дээш хүн ам бүхий 12 хоттой. Тус улс мөн «хот ч биш хөдөө ч биш завсрын бүс нутаг» гэгдэх газар оронд оршин суудаг хүмүүсийнхээ тоогоор тэргүүлжээ.

 

Эх сурвалж: Монцамэ Д.Жаргал

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.