Хөгжлийг хуульчилна
2012.04.04

Хөгжлийг хуульчилна


  • Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичгийг боловсруулснаа өнөөдөр Засаг даргын зөвлөлийн хуралд анх удаа танилцуулж
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичиг, Зуслангийн Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр зэрэг Улаанбаатар хотын хөгжлийн чухал бичиг баримтуудыг хэлэлцлээ.

Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичгийг боловсруулснаа өнөөдөр Засаг даргын зөвлөлийн хуралд анх удаа танилцуулж байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөнд оруулж буй тодотголоор Улаанбаатар хотын хөгжлийн дүр зураг 2020 он гэхэд тодорхой болсон байхаар тусгагджээ. Тухайлбал, 2020 он хүртэл Улаанбаатар хотын дотор 3000 орчим км авто зам шинээр тавигдах агаад үүнийг хэрэгжүүлснээр одоогийн авто замын түгжрэл байхгүй болох аж. Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болсон утааны асуудлыг ч ойрын 5 жилийн дотор шийдвэрлэх боломжтой гэж үзэж, Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхийг хязгаарлалтын бүсэд хамруулж, бүрэн шаталттай зуухны хэрэглээг нэмэгдүүлэхээр тусгажээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичгийн төсөлд холбогдох яамдуудаас санал авч, Засгийн газарт оруулах бэлтгэл хангахыг ажлын хэсгийнхэнд даалгасан. Энэхүү Ерөнхий төлөвлөгөө нь УИХ-аас хууль болон батлагдаж гарах юм. Өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр буй Улаанбаатар хотын зуслангуудад дэд бүтэц, ус, хог, бохирын асуудлаас авахуулаад түргэн тусламж гэх мэт нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд үүсдэг хүндрэлтэй асуудал олон бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, зуслангийн цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэгтэй Зуслангийн ерөнхий төлөвлөгөөг өнөөдрийн хурлаар хэлэлцээд дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж
Нийслэлийн засаг даргын тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.