В.Путины тангараг өргөх ёслол сая гаруй ам.долларын өртөгтэй
2012.04.01

В.Путины тангараг өргөх ёслол сая гаруй ам.долларын өртөгтэй

Кремлийн албаныхан ирэх тавдугаар сарын 7-нд болох Владимир Путины Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 26 сая рубль буюу 867 мянган ам.доллар зарцуулахаар болжээ. Оросын zakupki.gov.ru сайтад мэдээлснээр ёслолын дараахь хүндэтгэлийн зоогт уригдсан 1000 орчим зочинд оргилуун дарсанд дарсан хилэм загасны зууш, шарсан хавч, ховор сортын бяслаг, наргилын тостой каппучино кофе зэрэг тансаг зэрэглэлийн идээ, ундаагаар үйлчлэх аж.

Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр хоолны цэсийг эцэслэн батлаагүй бөгөөд эдгээр нь ердөө санал төдий гэнэ. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд бараг нэг сая ам.доллар зарцуулахаар болсон нь Оросын сөрөг хүчнүүд болон хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэлтэй тулгараад байна. Оросын зарим хэвлэлд тангараг өргөх ёслол зардал ихтэй болох нь В.Путины нэр хүндэд л халтай гэжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.