Дэлхийн чанартай нэгдэл
2012.03.31

Дэлхийн чанартай нэгдэл

БРИКС-ийн ДХУ нь дэлхийн хэмжээний чуулган болон хувирч байгаа төдийгүй, түүний туулсан зам байгуулагдсан үеэсээ аваад хэдхэн жилийн хугацаанд үзүүлэлттэй юм гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ДХУ-ыг дүгнэн Нью-Делид мэдэгдэв. Талууд дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх, НҮБ-ын АЗ-ийн хүрээнд БРИКС-ийн гишүүн орнуудын үүргийг нэмэгдүүлэх болон улс хооорондын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг боловсруулах зэргийн асуудлуудыг хэлэлцэн ярилцав.

Нью-Делид болж өнгөрсөн ДХУ-ыг дүгнэн хэлэхдээ, Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хүрсэн амжилтанд сэтгэл ханамжтай байгаа бөгөөд ялангуяа, чуулган дөрөвдэхь удаагаа зохиогдож буйд гэв. Оросын тэргүүн мэдэгдэлдээ, ийм үзүүлэлттэй хөгжлийн баталгаа нь БРИКС-ийн орнуудын стратегийн нэгдмэл сонирхолд оршиж байна гэв. «Орос улс энэхүү харилцан ажиллагааны санаачлагчдын нэг байсанд, надад таатай байдгийг онцлон хэлмээр байна. Гурван жилийн дотор буюу анх Екатеринбург хотод БРИКС нь байгуулагдаж, олон улсын тавцан дээр найдвартай бэхжлээ.

Ийм богино хугацаанд манай форумын туулсан зам хүндэтгэл хүлээж байна. БРИКС-ийн амьдрах чадварын сууринд, юуны өмнө улс орнуудын эдийн засгийн төдийгүй, улс-төрийн нийтлэг сонирхолууд оршиж буй юм. Цаашид БРИКС нь аажимдаа хүчирхэг, нөлөөтэй байгууллага болох юм».Эдийн засгийн асуудлууд нь ДХУ-ын хэлэлцэх гол сэдэв болж байлаа.

Дмитрий Медведев мэдэгдэлдээ, БРИКС-ийн орнууд цаашид ч дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд болон түүний итгэлтэй өсөлтөнд нөлөөлөх болно. Үүний тулд олон улсын санхүүгийн систем болон гол институтийн нэг болох ОУВС-г шат дараатай шинэчлэх шаардлагатай. Тиймээс БРИКС-ийн орнууд нь өөрийн боломжуудыг “Их Хорийг” амжилттай явуулахад ашиглах ёстой юм. «Олон улсын валют-санхүүгийн асуудлыг шинэчлэхтэй холбоотой манай харилцан ажиллагааны тохиролцоонуудыг батлан хэлэлцсэн юм.Тиймээс шийдвэрлэх асуудлууд энд дууссангүй.

Мэдээж хэрэг, ОУВС- гийн шинэчлэлийн тухай яригдсан. Бид дэлхийн эдийн засгийн байдлыг судлан үзээд, “Их хорийн” ДХУ бэлтгэх ажлын хүрээнд цаашид явуулах үйл ажиллагааг зохицуулах механизмыг зөвшилцсөн юм» гэж Д.Медведев хэллээ.БРИКС-ийн орнуудын доторхи стратегийн хөгжлийн харилцааны тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, одоогийн байдлаар “ үр бүтээлтэй ажил” явагдаж байна. Энэ нь засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, бизнес-төслүүд болон төрийн бус байгууллагуудын болоод хамтарсан шинжлэх ухааны хүрээний ажлуудтай холбоотой юм. Өнгөрсөн БРИКС-ийн ДХУ-ын ажлын хүрээнд шинэ, шинэ үйл ажиллагааг хөгжүүлэх суурь тавигдлаа гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдсэн юм.
Эх сурвалж
mongolian.ruvr.ru
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.