2012.03.30
Түвдийн асуудлаархи тогтоолын төслийг няцаав
Түвд хүмүүс оршин суудаг хятадын бүс нутагт хориог сулруулахыг Бээжинд уриалсан АНУ-ын Сенатын хорооны тогтоолын төслийг эсэргүүцсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Америкийн хууль тогтоогчид БНХАУ-д түвдийн лам,гэлэнмаа нар Бээжингийн эрх баригчдын гэсгээн цээрлүүлэх бодлогыг эсэргүүцэн өөрсдийгөө шатаасанд харамсаж байна.
2011 он гарсаар ийм 29 эмгэнэлт тохиолдол гарчээ. Тухайлбал Сычуань мужийн Кирти сумын лам нар өөрсдийгөө шатаасан билээ. Хятадын засгийн газар ард түмнийхээ ба улс оронд нь суудаг бүх угсаа омгийн хууль ёсны эрхийг хамгаалах зарчмыг даган мөрдөж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй өчигдөр мэдэгдэв.
Хятад иргэдийнхээ шашин шүтлэгийг хамгаалж байна гэж дипломат ажилтан мэдэгдэв. Хүн Лэй АНУ-д хандан БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцохыг уриалав.
Тэгэхийн оронд америк-хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтыг идэвхжүүлэх хэрэгтэй хэмээн тэрээр үзэж байна. Түвдийг хөгжүүлэх зорилгоор бүхнийг хийж байна гэж Хятад удаа дараа мэдэгдсэн юм. Түвдийн шашны тэргүүлэгч Далай лам салан тусгаарлах ба эмх замбараагүй байдал өдөөх бодлого явуулж байна гэж Бээжин зэмлэв.

Эх сурвалж
Оросын дуу хоолой
Оросын дуу хоолой
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.