Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан боллоо
2012.03.30

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан боллоо

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өчигдөр болов. Хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Заяабал удирдан зургаан гишүүний бүрэлдхүүнтэй хуралдаж 39 асуудал хэлэлцэж 1 тэмдэглэл, 34 тогтоолыг батлав. “Улаанбаатар АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс”, “Төв АЗЗА” зэрэг нийт 18 төрийн өмчит хувьцаат компани,“Талын зам” ТӨҮГ, “Харгуй” ТӨҮГ-ын 2011 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлт, 2012 оны зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийн хувь хэмжээг батлах тухай, Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай /МТҮП/ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Ховд аймгийн “Стандартчилал хэмжил зүйн хэлтэс”, “Ховд АЗЗА” ТӨХК, Ховд аймгийн “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” зэрэг 6 газарт үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрлийг олгов.

“Төрийн тусгай хамгаалалтын газар”, “Талын зам” ТӨҮГ, БСШУЯ, ИНЕГ зэрэг байгууллагад автомашин худалдах, худалдан авах, акталж сэлбэгээр ашиглах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгов. ШУТИС, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-д үл хөдлөх болон үндсэн хөрөнгийг актлах, сэлбэгээр ашиглах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.