Малид цэргийн эргэлт хийсэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргав
2012.03.26

Малид цэргийн эргэлт хийсэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргав

АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС МАЛИД ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

Ардчилсан орнуудын хамтын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөл Малид цэргийн эргэлт гарсанд нэн харамсч байгаагаа илэрхийлж байна. Мали Улс нь ардчилсан тогтолцоог удаан хугацаанд тогтвортой хэрэгжүүлж ирсэн, АОХН-ийг дарга орны үүрэг гүйцэтгэж, Африк тивийн орнуудад үлгэр дууриал болж байсан орон билээ.

Гэвч тус оронд өрнөөд байгаа үйл явдал нь дээр дурдсан бахархам уламжлалыг хөсөр хаяж, улмаар хариуцлагатай засаглалын зарчмыг тууштай эрхэмлэгч улс орнуудын хамтын нийгэмлэг дэх Мали Улсын байр суурийг ганхууллаа.Бид Малийн ард түмэн болон ардчилсан замаар сонгогдсон Засгийн газрыг дэмжиж, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ улс орондоо ардчилсан тогтолцоог нэн даруй сэргээхийг шаардаж байна.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг Малид үндсэн хуулийн ёс журам эргэн тогттол тус улсын Удирдах зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авахаар зэхэж байна.

2012 оны 3 дугаар сарын 22

GOVERNING COUNCIL STATEMENT ON COUP D’ETAT IN MALIMarch 22, 2012The Governing Council of the Community of Democracies expresses its serious concern over the reported military coup d’йtat in Mali.Mali has had a long and strong commitment to democracy and served as a past President of the Community of Democracies and as a role model for Africa. Recent events in the country run contrary to that proud tradition and undermine Mali’s place among the broader community of nations that are committed to principle of accountable governance. We express our support for and solidarity with the people and the democratically elected government of Mali, and demand the immediate restoration of democratic rule.The Community of Democracies has begun the process to suspend Mali’s membership in the Governing Council until such time that the constitutional order in the country is restored.
Эх сурвалж
Гадаад хэргийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.