Авто тээврийн газар Өвөр Монголын их сургуультай хамтран ажиллахаар болов
2012.03.12

Авто тээврийн газар Өвөр Монголын их сургуультай хамтран ажиллахаар болов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар болон БНХАУ-ын Өвөр монгол Их сургууль хоорондын хамтран ажиллах, авто тээврийн салбарын мэрэгжилтэй ажилтанг бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг 2012 оны 3 дугаар сар 6-ны өдөр ӨМӨЗО-ны Хөх хотод байгууллаа.

Энэхүү гэрээнд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг, Өвөр монгол Их сургуулийн орлогч захирал профессор Чимиддорж нар гарын үсэг зурж гэрээг хэрэгжүүлэх сургалтын байгуулгууд болох Монгол Улсын Батлан хамгаалахын Их сургууулийн Цэргийн инженерийн сургуулийн захирал, доктор Б.Мөнхсайхан, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийн захирал, доктор Б.Эрдэнэбат, ХААИС-ын инженерийн сургуулийн захирал, доктор Г.Энхбаяр, БНХАУ-н талаас Өвөр Монгол Их сургуулийн Зам харилцааны дээд сургуулийн захирал Cai Jin Yi, Өвөрмонгол Их сургуулийн олон Улсын дээд сургуулийн захирал н.Эрхэмбаяр нар хамтран гарын үсэг зурав.

Уг хамтран ажиллах гэрээний зорилго нь Монгол Улсын Авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, оюутан солилцон суралцуулах, багш, инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, харилцан солилцох туршлага судлуулах зэрэгт оршиж байгаа юм.

Гэрээнд зааснаар жил бүр Монгол талаас 20 хүртэл оюутныг автотээврийн чиглэлээр Өвөр Монгол Их сургуульд сургах, багш оюутанууд солилцон туршлага судлах, хамтран судалгаа, шинжилгээ хийх, богино хугацааны сургалт болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажилууд хийгдэхээр тусгагдсан.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.