Австралын нийслэл үерт автав
2012.03.04

Австралын нийслэл үерт автав

Австралийн Нью Сот Уэлльс мужид үргэлжилсэн аадар борооны улмаас үер болж олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлж буй тухай ВВС мэдээллээ. Энэ мужид нийслэл Канберра болон Сидней зэрэг томоохон хотууд байдаг бөгөөд Канберра хотод гэхэд нэг өдрийн дотор сарын дундаж хэмжээний хур тунадас буужээ. Хотуудыг холбосон орон нутгийн зам үерээс болж хаагдсан байна. Мужийн онцгой байдлын хэвлэлийн төлөөлөгч Дитер Геске "Нью Сот Уэлльс мужийн газар нутгийн 75 хувь нь үерт автаад байна. Бороо одоог хүртэл үргэлжилсээр байгаа учир харагдах орчин тааруу болсон" хэмээжээ. "Аge" сонины мэдээлснээр Канберра хотод 24 цагийн дотор 53 мм хур тунадас унасан бөгөөд сарын дундаж нь 50.7 мм аж. Одоогийн байдлаар амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд үерийн улмаас сүйдсэн барилга байгууламжийн хохирлыг тооцоолох ажил эхэлжээ. Тус улсын Сансар судлалын хүрээлэнгээс уг мужид ирэх пүрэв гаригт 100 мм-ээс илүү хур тунадас буух шинжтэй байгааг уламжилсан байна. Тиймээс иргэдийг аюулын бүсээс нүүлгэн шилжүүлж буй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.