Л.Гvндалай гишvvн дахиад “гараг” андуурав
2012.02.20

Л.Гvндалай гишvvн дахиад “гараг” андуурав

УИХ-ын гишvvн Л.Гvн­далай заримдаа “гараг” андуурчихсан мэт асуудлаас тэс хөндлөн зvйл ярьж явдаг хvн. Тэрбээр саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бо­ловсролын тухай хуу­лийн төс­лийг хэлэл­цэх vеэр дээрх зангаа гар­гасан юм.

Намын бүлгүүд Боловсролын хуулиас болоод хэд хэд хуваагдчихсан, хэрэлдэж байтал УИХ-ын гишүүн Л.Гvндалай “Тэр Эрvvл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нар чинь Хөвсгөлд оччихсон, сонгогчдыг элдэв юмаар зулгуйдаад, бэлэг сэлт болчихсон явж байна. Тэд Сонгуулийн тухай хууль зөрчиж бай­на. Хариуцлага тооцооч” хэмээн хов зөөж, сануулаад авав.

Л.Гүндалай гишvvн чухам Сонгуулийн тухай шинэ хуулиа хэрэгжүүлэхээр улайрав уу, өрсөлдөгчдийнхөө үндсийг тасдахыг хүсэв үү. Юутай ч их л сандарсан шинжтэйгээр хэлэлцэж буй асуудлыг эргvvлсэн нь хачирхалтай харагдаж байсан шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.