Хөрөнгө оруулалт 54 хувьд хүрэв
2012.02.20

Хөрөнгө оруулалт 54 хувьд хүрэв

Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг 2011 оны дөрөвдүгээр улирлын аж ахуйн нэгжийн болон бусад мэдээлэлд үндэслэн шинэчилсэн тухай Монголбанк мэдээлж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор жилийн эцсийн гүйцэтгэлийг гаргах аж. Голлох үзүүлэлтүүдийг нь хүргэхэд төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.568.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 дахин буюу 1.681.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 2.300.0 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин буюу 555.9 сая ам.доллараар өссөн байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 2.3 дахин буюу 2.103.3 сая ам.доллараар нэмэгдсэнтэй холбоотой аж.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 54 хувь нь зээлийн эх үүсвэр, 37 хувь нь дүрмийн санд нийлүүлсэн хөрөнгө, үлдсэн есөн хувь нь орлогын дахин хөрөнгө оруулалтын санхүүжилтээс үүдэлтэй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.