Латвичууд орос хэлийг албан ёсны хэл болгохыг эсэргүүцжээ
2012.02.20

Латвичууд орос хэлийг албан ёсны хэл болгохыг эсэргүүцжээ

Латвичууд орос хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох талаар бүх нийтийн санал асуулга явуулжээ.  ЗХУ задарснаас хойш 20 гаруй жилийн дараа дахин явуулж буй уг санал асуулгыг Латвичууд эсэргүүцсэн боловч орос хэлтэй Латвичууд сонгогчдоос 10 гаруй хувийн санал авч, санал хураалтыг дахин явуулах болсон байна.

ЗХУ задарсны дараа Латвид иргэншлийн харьяалалгүй гэх 300 гаруй мянган хүн сонгуульд санал өгч, төрийн байгууллагад ажиллах эрхтэй болохын тулд санал хураалт явуулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Латвийн Ерөнхийлөгч Андрис Берзинс эдийн засгийн хямралаас дөнгөж сэргэж буй тухайн улсад ийм санал асуулга явуулах нь ямар ч хэрэггүй талаар шүүмжилжээ. Тэрбээр "Угсаатны бүлгүүдийн хэлний сургалтад зориулж Засгийн газар багагүй хөрөнгө зарцуулдаг. Тиймээс манайд албан ёсны хоёр дахь хэл хэрэггүй" хэмээн онцолжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.