Баянзүрх дүүрэг “Архигүй дүүрэг” болно
2012.02.16

Баянзүрх дүүрэг “Архигүй дүүрэг” болно

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас сүүлийн жилүүдэд хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон. Энэ байдлыг таслан зогсоож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Архигүй Монгол” уриалгыг дэмжин Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Архидан согтуурахтай тэмцэх II дахь аян”-ыг эхлүүллээ.Өнгөрөгч 2011 оны аравдугаар сард “Архидан согтуурахтай тэмцэх I дахь аян”-ы хүрээнд баар цэнгээний газрууд болон дэлгүүрүүдэд шалгалт явуулж, хуулиа баримтлан 24 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдахгүй байх зэрэгт хяналт тавин ажилласан байна.

Энэ үеэр хуулиа биелүүлээгүй, шаардлага хангахгүй байгаа газруудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсны үр дүнд дүүргийн хэмжээнд архидалттай холбоотой гэмт хэрэг зөрчил буурсан гэж дүгнэжээ.Тиймээс дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар өнөөдрөөс эхлэн хоёр дахь аяныг эхлүүлэхээр болов.

Мөн архидалтын эсрэг уриа, плакат, логоны уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан болон Их дээд сургуулийн оюутан залуучуудын дунд зарлалаа. Уралдааныг энэ сарын 16-наас эхлүүлж, ирэх сарын 02-ныг хүртэл оролцогчдын бүтээлийг дүүргийн ОНХА-ны хаягаар хүлээн авах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.