УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ТББ байгуулав
УИХ-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл нийслэлийн гэр хорооллынхны төлөө ажиллахаар ТББ байгуулж байгаагаа өчигдөр мэдэгдэв. Тэрбээр гэр хорооллынхны амьдарч байгаа хашааны газрын одоогийн үнэлгээг хэт доогуур байна гэж үзэн дээрх газрын эздийн эрх ашгийн төлөө тэмцэхээр болжээ. Засгийн газар гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хүрээнд айлуудын хашааны газрыг нэг ам.метрийг нь 100 мянган төгрөгөөр үнэлэн авч орон сууцжуулна гэж байгаа. Энэ нь гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах нэрээр газаргүй болгож байна гэж тэрбээр үзэж байгаа юм байна. Төр иргэдээс газрыг нь хямдаар авахын оронд тэнд цэвэр усны болон дулааны шугам барьж оршин суугчдыг хувийн орон сууцаа шинэчлэх боломж олгох ёстой гэж