Онцгой байдлын үед хэрхэн хамгаалах вэ
Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт
2012.02.09

Онцгой байдлын үед хэрхэн хамгаалах вэ

Онцгой байдлын Ерөнхий Газар, Хүүхдийн Төлөө Газар, Хүүхдийг Ивээх Сангаас хүүхэд хамгааллын байгууллагын ажилтнуудад зориулж хамтран зохион байгуусан "Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт 16 цагийн сургалт 2012 оны 01-р сарын 26, 27-ны өдрүүдэд ХСХТТөвд явагдлаа. 


Тус сургалтанд манай төвийн нийт 20 багш ажилчид хамрагдсан байна. Сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцооны тухай ерөнхий ойлголт, гамшиг онцгой байдлын үеийн хүүхдэд учрах аюул эрсдэл, гамшиг онцгой байдлын тухай ерөнхий ойлголт, онцгой байдлын үе дэх хүүхдийн байгууллагуудын оролцоо, зохицуулалт, түншлэл, хамтын ажиллагааны үр нөлөө, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхэд, жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл, хүүхдэд ээлтэй орон зай, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг, сэтгэл зүйн анхны тусламж, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын үнэлгээ, гамшгийн үед хүүхдэд тохиолддог аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь, гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө болосвруулах арга зүй гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдаж, харилцан санал солилцож, бүлгийн ажил хийлээ. Сургалтанд хамрагдсан нийт ажилчдад сургалтын гэрчилгээ олголоо.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.