Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв
Америкчууд 2 км хүртэлх хол зайд байгаа байг лазерын туяаны тусламжтайгаар устгах чадалтай, чиглүүлэгч бүхий сумыг туршилтын журмаар бүтээжээ.
Ийм сум бүтээх санааг АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Сандийн үндэсний лабораторид ажилладаг ангийн хорхойто хоёр эрдэмтэн гаргасан гэнэ. Одоо тус лаборатори шинэ сумаа үйлдвэрлэж, зах зээлд гаргахын тулд хамтран ажиллаж үйлдвэр байгуулах сонирхолтой хувийн компанийг хайж байгаа ажээ. Тэдний шинэ бүтээлийг Пентагон, тагнуулын алба, анчид зэрэг буудлага сонирхдог хэн бүхэн сонирхож магадгүй.
Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон маш жижигхэн тогтворжуулагчтай гэнэ. Мөн нисэлтийнхээ үед эргэлдэггүй учраас зөвхөн арагш тийрдэггүй буугаар буудаж болох бөгөөд энэ нь бууны цэцийг илүү сайжруулна.