Улаанбаатар ирэх 2014 онд метро барьж эхэлнэ гэв
2012.01.30

Улаанбаатар ирэх 2014 онд метро барьж эхэлнэ гэв

НЗДТГ-ын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар нийслэлд метро байгуулах ажлын судалгааг эрчимжүүлж буйгаа мэдээллээ. Тус газрын мэргэжилтнүүд метрог ирэх 2014 онд барьж эхлэн 2020 он гэхэд барьж дуусгах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Метро байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад зөвлөхөөр ажиллахаар БНСУ-ын "Сү сон" группийн "Гео зураглал" компани шалгарсан байна. Харин метро барих инженерийн аргачлалыг Японы байгууллага гаргаж байгаа юм байна. Улаанбаатарт метро хоёр дөрвөн их наяд 917 тэрбум төгрөгийн төсөв шаардагдаж буй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.