Г.Батхүү Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Г.Батхүү ТОВЧХОН
- Тэрбээр УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандаж өөрийг нь хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол Улс сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй. Японы Элчин сайд манай улсад анх 1977 онд томилогдон ирж ажиллаж байжээ. Үүнээс хойш дөрөв дэх удаагаа ирэхдээ Элчин сайдаар томилогдсон байна. Тэрбээр УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандаж өөрийг нь хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол Улс сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг магадгүй зургаан жилийн дараа 10 мянган ам.долларт хүргэх бололцоо Монголд байна. Цаашид Япон, Монголын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайдын хувьд анхаарч ажиллана” гэлээ.