Таван Толгойн үнэт цаас Хонконгт хүрч чадсангүй
2012.01.18

Таван Толгойн үнэт цаас Хонконгт хүрч чадсангүй

Таван Толгойн үнэт цаас Хонконгт хүрч чадсангүй
ТОВЧХОН
  • "Эр¬дэнэс Таван толгой" компани ажилладаг. Харин нөгөө хэс¬гийг гадаадын хөрөнгө оруулагчид ашигладаг.
  • РЖД"-гээс гадна уг консор¬циумд Оросын "СУЭК", Со¬лон¬госын "Korean Resources Corporation", "POSCO", "KEPCO", "LG" ба "Daewoo" компаниуд, мөн Японы "Itoc¬hu", "Sumitomo", "Marubeni" ба "Sojitz" багтсан байдаг.

Монголын "Эрдэнэс Та­ван толгой" компани нь дэл­хийн томоохон ордуудын нэг болох Таван толгойн опера­тор бөгөөд Хонконгийн хө­рөн­гийн зах зээл дээр гаргах гэж байсан гурван тэрбум ам.долларын үнэт цаасны арилжаагаа хойшлууллаа. Тус компани үнэт цаасаа Лон­дон болон Улаанбаатар хотноо байршуулахаар шийд­­сэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ хэмээн "Газета.ру" сайт дээр бичжээ. 

Тухайлбал, Тавантолгой нь чулуун нүүрсний орд бө­гөөд Мон­голын говьд байр­ладаг. Дэл­хийд нөөцөөрөө томд тоо­цогддог (6.5 тэрбум тонн нүүрс, түүний 40 хувь нь өндөр илчлэг бүхий коксжих нүүрс байдаг). Уг орд газрыг 1967 оноос хойш хагасчлан боловсруулалтад оруулсан юм. Харин өнөөдрийн байд­лаар ордыг хоёр хэсэгт ху­ваасан бөгөөд нэгэнд нь "Эр­дэнэс Таван толгой" компани ажилладаг. Харин нөгөө хэс­гийг гадаадын хөрөнгө оруу­лагчид ашигладаг. Энэхүү төслийн хамгийн том хөрөнгө оруулагч нь Хятадын "China Shenhua Energy" ба Японы "Mitsui" компани юм. Харин 24 хувийг Америкийн "Peabody Energy" компани эзэмшиж байна.

Оросын "РЖД"-гийн тол­гойлж байгаа консорциум өнгөрсөн зун уг төсөлд 36 хувийг эзэмшиж чадсан бө­гөөд уг төсөл ёсоор орд газ­рыг эзэмшихийн сацуу Таван Толгой-Сайншандын 400 км төмөр зам тавих ёстой юм. "РЖД"-гээс гадна уг консор­циумд Оросын "СУЭК", Со­лон­госын "Korean Resources Corporation", "POSCO", "KEPCO", "LG" ба "Daewoo" компаниуд, мөн Японы "Itoc­hu", "Sumitomo", "Marubeni" ба "Sojitz" багтсан байдаг. 

Гэвч өнгөрөгч есдүгээр сард Монголын Үндэсний аюулгүйн зөв­лөл тендерт ялалт байгуул­сан консор­циумтай байгуул­сан гэрээг зөвшөөрөөгүй юм. Батлаг­даагүй мэдээллээр Таван толгой ордын хувиар­лалтыг дахин шийдвэрлэх ёстой хэ­мээн Монголын эрх баригчид үзэж байгаа болол­той.

Тиймээс тендерт орол­цогчидтой "нэмэлт хэлэлцээр явуулах гэнэ".

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.