Махны үнэ дээд тал нь18 хувиар өсчээ
2012.01.18

Махны үнэ дээд тал нь18 хувиар өсчээ

Махны үнэ дээд тал нь18 хувиар өсчээ
ТОВЧХОН
  • Хонины махны үнэ 11.7-14.8 хувь, үхрийн махны үнэ 11.8-13.7 хувь, ямааны махны үнэ 23.0 хувь, адууны махны үнэ 18.4 хувиар тус тус өсчээ.

2012 оны 1-р сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.3 хувиар тус тус өссөн байна.

Махны дундаж үнэ: 2012 оны 1-р сарын 11-ний байдлаар өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 11.7-14.8 хувь, үхрийн махны үнэ 11.8-13.7 хувь, ямааны махны үнэ 23.0 хувь, адууны махны үнэ 18.4 хувиар тус тус өсчээ.

Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.3-3.4 хувь, үхрийн махны үнэ 3.6-7.5 хувь, адууны махны үнэ 4.8 хувь, ямааны махны үнэ 5.5 хувиар тус тус өссөн байна. 2012 оны 1-р сарын 11-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 5056 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5419 төгрөг, ямааны мах - 4200 төгрөг, адууны мах – 4400 төгрөг, хонины цул мах – 5117 төгрөг, үхрийн цул мах – 6188 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ: 2012 оны 1-р сарын 11-ний байдлаар гурилын үнийг өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 1.7 хувь, дээд гурилын үнэ 1.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, 2- зэргийн гурилын үнэ 1.9 хувь, хятад дээд гурилын үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад гурилын үнэ тогтвортой байна.

Эх сурвалж
Үндэсний статистикийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.