Энэтхэгт 50 оюутан сургана
- БСШУЯ-аар магадлан ит¬гэмж¬лэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар курст 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насныхнаас сонгон шалгаруулж авах юм байна.
Манай улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газартай байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 оны хичээлийн жилд тус улсад 50 оюутныг тус улсад суралцуулахаар болжээ. Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах оюутнуудыг БСШУЯ-аар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар курст 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насныхнаас сонгон шалгаруулж авах юм байна.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнуудыг энэ сарын 26-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн Сургалтын албаар дамжуулан Оюутанд үйлчлэх төвд шалгалтын хураамж 5000 төгрөг төлөн бүртгүүлэхийг зөвлөж байна. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэл, мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байранд зохион байгуулах аж. Харин англи хэлний шалгалтыг энэ сарын 30-ны өдрийг хүртэл авах юм байна.
Өдрийн сонин