Өдрийн ангийн оюутны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  төр хариуцна
2012.01.17

Өдрийн ангийн оюутны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцна

Өдрийн ангийн оюутны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцна
ТОВЧХОН
  • Энэхүү арга хэмжээнд 2011 онд 143,9 мянган оюутан, суралцагч хамрагдаж тэдний шимтгэлд Хүний хөгжил сангаас 1146,9 сая төгрөг төллөө.
  • Засгийн газрын 2011 оны 328 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр буюу сард 670, жилд 8040 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх юм.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчид эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах бөгөөд 2010 он хүртэл оюутан суралцагчид сарын 500 төгрөг, жилийн 6000 төгрөгөөр тооцон шимтгэлээ өөрөө хариуцан төлж байсан.

 

2011 оны хувьд Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын 4 дэх хэсэгт зааснаар их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчид  Хүний хөгжил сангийн хишиг, хувь хэлбэрээр шимтгэлээ төлөх замаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ. Энэхүү арга хэмжээнд 2011 онд 143,9 мянган оюутан, суралцагч хамрагдаж тэдний шимтгэлд Хүний хөгжил сангаас 1146,9 сая төгрөг төллөө.

 

Харин Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлан 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг боллоо.

 

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдээллийн дагуу дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцаж байгаа 155.7 мянган оюутан, суралцагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцна.

 

Харин дээд боловсролын сургалтын байгууллага (их, дээд сургууль, коллеж)-ын өдрийн ангиас бусад хэлбэрээр тухайлбал, эчнээ, магистрийн түвшинд суралцаж байгаа оюутнууд, түүнчлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид Засгийн газрын 2011 оны 328 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр буюу сард 670, жилд 8040 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх юм.

Эх сурвалж
Нийгмийн даатгалын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.