Шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд таксины хөлс 30-40 төгрөгөөр л нэмэгдэх ёстой
2012.01.16

Шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд таксины хөлс 30-40 төгрөгөөр л нэмэгдэх ёстой

Шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд таксины хөлс 30-40 төгрөгөөр л нэмэгдэх ёстой
ТОВЧХОН
  • Валютын ханшийн өсөлт шатахууны үнийг 200-240 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл болоогүй. Эдийн засгийн бус хийсвэр агуулгаар үнэ нэмсэн.

Хэрэглээний барааны үнэ өсөхөд валютын ханшийн өсөлт, улирлын байдал болоод зохицуулалт нөлөөлсөн мөн улс төржилт орсон гэдгийг тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлэв.

 

Валютын ханшийн өсөлт шатахууны үнийг 200-240 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл болоогүй. Эдийн засгийн бус хийсвэр агуулгаар үнэ нэмсэн.Үүнд улс төрийн өнгө аяс нөлөөлснийг үгүйсгэхгүй байгаагаа Монгол банкинд шалгалт хийсэн ажлын хэлтсийн дарга Ч.Улаан ч мэдэгдэж байв. Шатахууны үнийн энэхүү хөөрөгдөл нь өргөн хэрэглээний барааны үнэд огцом нөлөөлөх ёсгүй гэдгийг ч эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, өнөөдөр нэг кг гурилын үнэ 100 орчим төгрөгөөр өсөөд байгаа бөгөөд энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд нэг литр шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд нэг кг гурилын үнэд 2-5 төгрөгөөр, микроавтобус буюу таксины хөлс 30-40 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байгаа юм байна. Тиймээс ийм хөөсөнцөр үүсгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хянах шаардлагатай. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсаны ахалсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр тохиролцсоны дагуу үнэ нэмсэн байна. Ийм шийдвэрээ дээд газартаа мэдэгдээгүй, сөрөг үр дагаврын урьдчилсан тооцоо хийгээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.


Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.