2012.01.16
Чуулганы танхимд хулгай гарав
ТОВЧХОН
- Аргаа барсан уу, дээрээс харсан байж магадгүй гэж бодов уу сэтгүүлчид рүү горьдлогын харцаар харлаа.
Л.Гүндалай гишүүний айхтар үнэтэй утас нь алга болчихов. Ширээнээсээ түр холдоод ирэхэд алга болсон тул гишүүн маань халаасаа хэдэнтээ ухаж, ойролцоох ширээ, сандалны доогуур, дээгүүр гээд хаа сайгүй хайлаа. Аргаа барсан уу, дээрээс харсан байж магадгүй гэж бодов уу сэтгүүлчид рүү горьдлогын харцаар харлаа. Харин түүнд хов хүргэх боломж байсангүй. Учир нь, түүний утсыг "хулгайлсан" Г.Баярсайхан гишүүн ард нь сууж байсан юм. Л.Гүндалайг эрлээ үргэлжлүүлээд өөр тийшээ явах зуур Г.Баярсайхан гишүүн түүний утсыг нь ширээн дээр тавьчихаад хэнэггүйхэн гараад явчихав.
Эх сурвалж
Ардчилал сонин
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.