Японы 500 гаруй компани дампуурав
2012.01.16

Японы 500 гаруй компани дампуурав

ТОВЧХОН

Өнгөрсөн онд болсон газар хөдлөлт, цунами эдийн засагт сөргөөр нөлөөлсний улмаас Японы хувийн 500 гаруй компани дампуурсан тухай тус улсын дүн шинжилгээний «Тэйкоку датабэнк» төвийн илтгэлд мэдээлжээ.

Тус төвийн шинжээчдийн мэдээлснээр, тэдгээр компанийн өрийн хэмжээ 727 тэрбум иен буюу 9,5 тэрбум гаруй доллароос давсан байна. Дампуурсан компаниудын дотор барилгын салбарын 91, автомашин үйлдвэрлэдэг 44, зочид буудлын 42 компани байв.

 

Байгалийн гамшгийн улмаас дампуурсан компанийн тоо 1995 оны нэгдүгээр сард Кобе хотод болсон сүйтгэлт газар хөдлөлтийн дараах үзүүлэлтээс бараг гурав дахин олон байна.

 

Урьдчилсан мэдээгээр, байгалийн гамшгийн улмаас Японд учирсан хохирлын хэмжээ 350 тэрбум доллароос давжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд дуусах 2011 оны санхүүгийн жилд тус улсын Засгийн газар гамшигт нэрвэгдсэн нутгуудыг сэргээн босгоход зориулж нийт 18 триллион иен буюу 180 тэрбум долларын өртөг бүхий гурван нэмэлт төсөв баталсан байна. Одоо дөрөв дэх төсвийг гаргахаар бэлтгэж байгаа аж.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.