Хогонд татвар ногдуулна
2012.01.13

Хогонд татвар ногдуулна

Хогонд татвар ногдуулна
ТОВЧХОН
  • Хонконгийн засаг захиргааныхан хогондоо татвар ногдуулахаар төлөвлөөд байна. Хэр хэмжээний хог гаргасан гэдгээс хамааран иргэд нь татвар төлөх гэнэ.

Хонконгийн засаг за­хиргааныхан хогондоо тат­вар ногдуулахаар төлөвлөөд байна. Хэр хэмжээний хог гаргасан гэдгээс хамааран иргэд нь татвар төлөх гэнэ. Засгийн газрын уг шийд­вэ­рийг байгаль хамгаалагчид дэмжиж байгаагаа илэр­хийлжээ.

Ийм төрлийн татвар Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Тайваньд үйлчилдэг юм. Хог их хэм­жээгээр хуримтлагдах явдалд татвар хамжаарга болж чадна хэмээн үзэж байна. Өнөөд­рийн байдлаар Хонконг нь жилд 19 мянган тонн хог гаргадаг бөгөөд үүний зөвхөн 52 хувь нь эргэн боловсруулалтад орж чаддаг юм. Зарим нэгэн шинжээчдийн тооцоогоор тус хотын нэг оршин суугчид 921 кг хог жилд ногддог байна. Гэтэл Японд 410 кг, Өмнөд Солонгост 380 кг ногддог жишээтэй байдаг байж.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.