Нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлнэ
- Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлнэ.
Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт мах бэлтгэсэн зарим компанийн үйл ажиллагаатай танилцаж, нөөцийн махны чанар, хадгалалтыг үзсэн юм. Нөөцийн мах бэлтгэлд зориулж нийслэлийн төсвөөс 6,8 тэрбум төгрөг гаргасан бөгөөд махны чанартай танилцах үеэрээ хэрэглэгчдэд аль болох хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж нөхцөлийг сайн хангаж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.
Нөөцийн махыг дараах компаниуд бэлтгэсэн байна.
1.Мах импекс
2.Жаст-Агро
3.Баатарууд тэнгэр
4.Мах экспорт
5.Багахангай
6.Тайж трейд
7.Баруун монгол интернэйшнл
8.Соотон
9.Давшилт трейд
10.Саян-уул
11.Монгол мах экспо
12.Стандарт мах
13.Монгема
14.Сэргэн мандал групп
15.Тэс шим хоршоо
16.Нэмэр их
17.Хүнс трейд
18.Капитал маркет
19.Хүнсний коллеж
20.Мик маркет
21.Эй энн ди эм
Үхрийн махны үнэ 3700, хонины мах 3200, ямааны мах 2600 төгрөгөөр борлуулах юм. Борлуулалт нэгдүгээр сарын 15-аас эхлэн долдугаар сарын 1 хүртэл нийслэлийн есөн дүүргийн 319 дэлгүүр буюу хороо тус бүрт 2-3 цэгээр худалдах аж. Нөөцийн махыг 1, 2, 3 кг-аар жижиглэн савлаж, “Нөөцийн мах” гэсэн хаяг, шошготой нийлүүлнэ. Хүчит шонохр, Баянгол, Бэлх, Хархорин захууд, Бөмбөгөр худалдааны төвд лангуу гаргаж худалдах бөгөөд махны хангамжийг нэмэх зорилгоор дүүрэг тус бүрт махны өргөтгөсөн худалдааг сар бүр зохион байгуулахаар болсон байна.
Vip76.mn