Төмрийн хүдрийн экспорт 10 хувь өснө
2012.01.12

Төмрийн хүдрийн экспорт 10 хувь өснө

Төмрийн хүдрийн экспорт 10 хувь өснө
ТОВЧХОН
  • Монголын улсын эдийн засгийн 2012 оны нийгэм эдийн засгийн төлвийн талаарх судалгааг «Frontier Securities» санхүүгийн байгууллага гаргажээ.

Монголын улсын эдийн засгийн 2012 оны нийгэм эдийн засгийн төлвийн талаарх судалгааг «Frontier Securities» санхүүгийн байгууллага гаргажээ. Судалгаанд 2012 онд Монголын нүүрсний экспорт 30 сая тонн буюу 2.75 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолжээ.Манай улсын 2011 оны нүүрсний экспорт 24 сая тонн-д хүрнэ гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээлж байсан.

 

Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээнээс харахад өнгөр­ сөн онд нүүрсний экспорт 2 тэрбум гаруй ам.долларт хүрч манай улсын нийт экспортын 45 хувийг эзэлсэн байна.“Frontier Securities” мөн энэ онд Монголын зэсийн экспорт 1 тэрбум ам.доллар, төмрийн хүдрийн экспорт 8 сая тонн-д хүрч, үнэлгээ нь 500 сая ам.доллар болох тухай тайландаа дурджээ.Тодруулбал, 2012 онд зэсийн экспорт хэвээр байж, төмрийн хүдрийнх 10 орчим хувиар өсөх төлөв харагдаж байгаа юм.Дэлхийн банк болон Олон улсын валютын сан энэ онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 15.1 хувь, харин инфляци 17 хувьд хүрэх төлөвтэй гэж тооцоолж байгаа юм байна.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.