Тээврийн хэрэгслээс  агаар бохирдуулсны төлбөр хурааж  эхлэв
2012.01.12

Тээврийн хэрэгслээс агаар бохирдуулсны төлбөр хурааж эхлэв

Тээврийн хэрэгслээс агаар бохирдуулсны төлбөр хурааж эхлэв
ТОВЧХОН
  • Агаар бохирдуулсны төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хурааж эхэллээ.
  • Энэ жилийн албан татвар, төлбөрийг Улаанбаатарт 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нд 08.00-12.00, 13.00-18.00 цагийн хооронд хураах юм.

Агаар бохирдуулсны төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хурааж эхэллээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд тээврийн хэрэгслийнхээ албан татварыг жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний дотор багтаан, харьяа сум, дүүргийнхээ Татварын албанд төлөх учиртай.

 

Иргэд тээврийн хэрэгслийн болон татвар төлөгчийн гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ, аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан татвар, төлбөр төлсөн баримттайгаа харьяа оношлогооны төвд үйлчлүүлнэ.

 

Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолооч нар Баянзүрх дүүргийн авто вокзал, Баянгол дүүрэг дэх “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд, Сонгинохайрхан дүүргийн “Автобус-2” компанийн хойно байрлаж буй оношлогооны төвд хандаж болно. Энэ жилийн албан татвар, төлбөрийг Улаанбаатарт 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нд 08.00-12.00, 13.00-18.00 цагийн хооронд хураах юм. ЗЦГ, Нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын банкны ажилтнууд хамтран зургаадугаар сарын 4-18-нд жолооч нарыг төлбөр, татвараа төлсөн эсэхэд хяналт тавих юм байна.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.