Гурилын үнэ өсөх үндэслэлгүй гэв
2012.01.12

Гурилын үнэ өсөх үндэслэлгүй гэв

Гурилын үнэ өсөх үндэслэлгүй гэв
ТОВЧХОН
  • ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав нар өчигдөр гурил импортлогч, борлуулагч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

ХХААХҮЯ-ны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав нар өчигдөр гурил импортлогч, борлуулагч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Шатахууны үнийг нэмсэнтэй холбогдуулан гурил үйлдвэрлэгчид үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх үүднээс энэхүү уулзалтыг хийжээ. Гэвч уг уулзалтад оролцох зургаан компаниас гурав нь л иржээ. Хотын захын дэлгүүрүүдээр борлуулж буй гурилын үнийг 60-150 төгрөгөөр нэмсэн гэх яриа иргэдийн дунд тарсан ч уулзалтад оролцогч "Мил хаус", "Өег", "Улаанбаатар" ХХК-ийнхан "Бид үнэ нэмэх тухай огт яриагүй. Долларын ханш тогтворжсон тул цаашид ч үнээ нэмэх шаардлага байхгүй" гэв.

Нийтлэлч
Б.Дэлгэр
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.