Зөвшөөрөлтэй такси компаниуд үнээ нэмээгүй гэв
- Түлш, шатахууны үнэ өнгөрөгч баасан гаригийн оройноос эхлэн нэг литр тутамд 260 төгрөгөөр нэмэгдсэн.
Түлш, шатахууны үнэ өнгөрөгч баасан гаригийн оройноос эхлэн нэг литр тутамд 260 төгрөгөөр нэмэгдсэн. Түлш нэмэгдснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч их, бага хэмжээгээр хэлбэлзсэн байдаг. Нэн түрүүнд таксины үнэ тариф км тутамдаа 100-400 төгрөгөөр нэмэгдээд авсан. Харин албан ёсны зөвшөөрөлтэй такси компаниуд шатахууны үнийн өсөлтөөс хамаарч, км тутмынхаа үнийг нэмээгүй, хуучин тарифаар үйлчилж байгаа аж. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодруулахад "Нийтийн тээврийн газартай гэрээ байгуулан ажиллаж буй УБТТС, ТЭБЭ, УБТ, тариат зэрэг 16 компани үнээ нэмээгүй. Ингэснээр эхний км-т 1000 төгрөг, дараагийн км тутамд 600 төгрөгөөр үйлчилж байгаа" гэв. Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 658 такси үйлчилгээнд явдаг байна.
Н.Алтан
Эх сурвалж
Өдрийн сонин