Малчдын урамшуулалд 9,8 тэрбум төгрөг зарцуулав
2012.01.11

Малчдын урамшуулалд 9,8 тэрбум төгрөг зарцуулав

Малчдын урамшуулалд 9,8 тэрбум төгрөг зарцуулав
ТОВЧХОН
  • Монгол Улсын Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноосны урамшууллыг 2011 оноос олгож эхлэхээр болсон.

Монгол Улсын Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноосны урамшууллыг 2011 оноос олгож эхлэхээр болсон. Харин малчид ноосоо зөвхөн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан тохиолдолд урамшуулал авах юм байна. Өнгөрсөн оны хувьд малчдад урамшуулал «болгож нийт 9.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулжээ. Ноосны урамшууллын хүрээнд нийтдээ 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Одоогоор энэ мөнгөний тал хувийг зарцуулаад байгаа нь энэ юм. Өнгөрсөн оны ноосны урамшуулалд багтсан малчдад энэ сарын 15-ны дотор хүний хөгжлийн дансаар дамжуулж  мөнгийг нь олгохоор болсон аж. Нийт 30 орчим мянган малчин өрх урамшуулалд багтсан байна.

 

 

 

 

Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.