Илүү цагаар ажилласан бол цалинг 1,5 дахин нэмнэ
- Энэ тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Та илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг тооцуулж авах эсвэл нөхөн амрах эрхтэй.
-Би нэг байгууллагад долоон жил ажиллаж байна. Манар байгууллага ажилч ихэвчлэн амралтын болон баярын өдрүүдээр хүртэл ажиллуулдаг ч илүү цагийн мөнгө өгдөггүй. Энэ талаар хуульд юу гэж заасан байдаг вэ?
Хан-Уул дүүргийн иргэн Ж.Сайханболд
-Энэ тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Та илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг тооцуулж авах эсвэл нөхөн амрах эрхтэй. Хэрэв нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалинг хоёр дахин нэмж олгоно. Харин илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмсэн цалин хөлс олгоно. Олгох нэмэгдэл цалинг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээ зохицуулна. Тиймээс ажил олгогчтойгоо байгуулсан хамтын ба хөдөлмөрийн гэрээгээ харан нөхөж амрах юм уу эсвэл нэмэгдэл хөлс авч болно.
Хүний эрх, хөгжил төвийн дэргэдэх Нийтийн эрх ашгийн клиник
Зууны мэдээ