Иргэний үнэмлэхээ хаясан хүмүүс яах вэ
2012.01.11

Иргэний үнэмлэхээ хаясан хүмүүс яах вэ

Иргэний үнэмлэхээ хаясан хүмүүс яах вэ
ТОВЧХОН
  • Одоо байгаа иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн, сунгуулаагүй хүмүүс цахим үнэмлэхээ автал иргэний үнэмлэхээ авахгүй байж болно.
-Иргэний үнэмлэх аваагүй иргэд, хаяж үрэгдүүлсэн, сунгуулаагүй хүмүүс шууд цахим үнэмлэх авч болох уу?

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Цэлмүүн

-Одоо байгаа иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн, сунгуулаагүй хүмүүс цахим үнэмлэхээ автал иргэний үнэмлэхээ авахгүй байж болно. Иргэнд иргэний үнэмлэх нь зайлшгүй шаардлагатай буюу банк, төрийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэг гарвал Нийслэлийн бүртгэлийн газраас иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа авч болно. Өөрөөр хэлбэл. энэ лавлагааны хүчинтэй хугацаа дуустал иргэний үнэмлэхийг түр орлох юм. Иргэний үнэмлэхгүй хүн бүр энэ лавлагаа авах юм байна гэж ойлгож болохгүй. Зөвхөн иргэний үнэмлэх нэн шаардлагатай болсон үед л авна. Харин 16 нас хүрээд анх удаа авч  байгаагүй иргэнд иргэний үнэмлэхийг нь хэвийн олгож байгаа. Тэгэхээр ийм иргэдийн тухайд иргэний үнэмлэхээ зайлшгүй авч байж шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараа цахим үнэмлэхээ авах боломж бүрдэх юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны төвийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг

Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.