Н.Батбаяр: З.Алтай ч морь харах гэж гурилдах юм аа
2012.01.10

Н.Батбаяр: З.Алтай ч морь харах гэж гурилдах юм аа

УИХ-ын гишүүн З.Алтай
ТОВЧХОН
  • Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан болж байв. Цахим самбарт гишүүдийн тоог 39 байна гэсэн мэдээлэл дурайна.

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан болж байв. Цахим самбарт гишүүдийн тоог 39 байна гэсэн мэдээлэл дурайна. Харин танхимд 20 хүрэхгүй гишүүн сууна. Энэ өдөр улс төрийн "сонирхолтой" үйл явдлаар дүүрэн байсан учир чуулганаар хэлэлцэж байгаа асуудал гишүүдэд нэг их сонин биш санагджээ. Танхимд байсан цөөн гишүүний нэг 3.Алтай ширээнээсээ босов. Хуралдаан зохион байгуулагч гүйж ирэхэд нь "ах нь морь хараад ирье" гэсэн бололтой. УИХ -ын даргад ч, үүнийгээ хэлэхэд нь Спикер, "Морь харах ч аргагүй шалтгаан шүү дээ. Өөр шалтгааныг бол тооцохгүй шүү" гэхэд танхимд инээдэм болов. Гарч явахдаа даргын үгийг сонссон З.Алтай гишүүн "Ямар хорон үгтэй юм бэ" гэсээр жаахан улсхийгээд буцаад ороод ирэв. Н.Батбаяр гишүүн, "Алтай ч морь харах гэж гурилдах юм аа" гэсээр тэндээс үг чулуудна лээ.

Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.