Ч.Хүрэлбаатар тоочихгүй тоймлоно
- УИХ-ын гишүүний зэрэгцээ Засгийн газрын ХЭГ-ын даргын албыг хашдаг тэрбээр ямагт их ажилд дарагдаж явдаг.
УИХ-ын гишүүний зэрэгцээ Засгийн газрын ХЭГ-ын даргын албыг хашдаг тэрбээр ямагт их ажилд дарагдаж явдаг. Гүйцэтгэх засаглалын хамгийн "яршигтай" албанд тохоогдсон учир аргагүй. Бүр эрхэм сайдад гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг хомсдож, рейтинг нь "унаж" байгаа тухай өөрөө хуучилсан удаатай. Хамтарч байгуулсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдсэн учир түүний ажил бүр ч нэмэгдсэн байж таарна. Их ажлын хажуугаар цаг үеийн мэдээллээс хоцрох эрх түүнд үгүй. Гэтэл 20 хүрэх шахсан өдөр тутмын сониныг бүгдийг гарчиглахад л хэдэн цаг болох шахдаг. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайдын туслахууд өдөр тутмын сонины шинэ дугаар бүрт гарсан мэдээллээс тойм бэлтгэн танилцуулж, ажлаа хийж, мэдээллээ авах боломжийг нь бүрдүүлдэг юм билээ.
Өнөөдөр сонин