“Ам долларын ханш буурна” гэв
- Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргал энэ талаар албан ёсны мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "Монголбанк өнгөрсөн оны арван нэг, арван хоёр, энэ оны нэгдүгээр сард валютын ханшийг тогтворжуулахын тулд интерверенц хийж байсан.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргал энэ талаар албан ёсны мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "Монголбанк өнгөрсөн оны арван нэг, арван хоёр, энэ оны нэгдүгээр сард валютын ханшийг тогтворжуулахын тулд интерверенц хийж байсан. Монголчуудын үндэсний баяр болох цагаан сартай холбоотойгоор 14 хоног хил хааж валютын эрэлт огцом бий болдог. Тиймээс хэсэг хугацаанд валют дотоодын зах зээлд орж ирэхгүй байдаг. Харин валютын гарах урсгал өндөр байгаа. Үүнд шаардлагатай валютын нөөц хангалттай байгаа. Эх үүсвэр нь ч бий. Хэчнээн хэмжээний төгрөг зах зээлд нийлүүлж байна гэдгээс шалтгаалж шууд ханшид нөлөөлж байгаа. Төв банк аль болох ханшаа тогтвортой байлгах, огцом өөрчлөлт гаргачихгүй байх тал дээр анхаарч нөөцөөсөө нийлүүлэлт хийнэ. Тиймээс урьдчилсан тооцоогоор валютын ханш буурах төлөвтэй байгаа" хэмээсэн байна.
Улс төрийн тойм сонин