Дэлхий даяар цахилгаан хэрэгслийн борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ
2012.01.10

Дэлхий даяар цахилгаан хэрэгслийн борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ

Дэлхий даяар цахилгаан хэрэгслийн борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ
ТОВЧХОН
  • Дэлхий даяар цахилгаан хэрэгслийн борлуулалтын хэмжээ энэ онд өнгөрсөн оныхоос 5 хувиар нэмэгдэн, түүхэнд анх удаа 1,038 их наяд /триллион/ долларт хүрэх гэнэ.
Дэлхий даяар цахилгаан хэрэгслийн борлуулалтын хэмжээ энэ онд өнгөрсөн оныхоос 5 хувиар нэмэгдэн, түүхэнд анх удаа 1,038 их наяд /триллион/ долларт хүрэх гэнэ.

Хятад, Энэтхэг зэрэг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудад борлуулалтын хэмжээ 37-гоос 46 хүртэлх хувиар өсөх бол АНУ, Япон болон Баруун Европын орнуудад өмнөх түвшин хэвээр хадгалагдана. Ийм таамгийг Америкийн цахилгаан хэрэгслийн судалгааны “Жи-эф-кей бутик рисерч” гэдэг байгууллагын мэргэжилтнүүд дэвшүүлжээ.

Төв болон Зүүн Европ, Ази болон Латин Америкийн эрчимтэй хөгжиж байгаа орнуудын дунд давхаргын оршин суугчдын тоо нэмэгдэхийн хэрээр компьютер, үүрэн телефон, дүрс бичлэгийн камер, автомашины зам заагч, зурагт, видео болон аудио приставк гэх зэрэг цахилгаан хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх болсон гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр эдгээр орнууд аж үйлдвэржсэн гүрнүүдийг ардаа орхин дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх гэнэ.

АНУ-д он дуусахаас өмнөх сүүлийн таван долоо хоногийн хугацаанд цахилгаан хэрэгслийн борлуулалтын хэмжээ 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5,9 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.