Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хааны төрсөн өдрийг ёсчлох зарлиг гаргав
2012.01.09

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хааны төрсөн өдрийг ёсчлох зарлиг гаргав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хааны төрсөн өдрийг ёсчлох зарлиг гаргав
ТОВЧХОН
  • Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай" гэсэн байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсоор ёсчлох тухай өнөөдөр зариг гаргасан байна. Монголын төр Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, уг өдрийг үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм гэж Ерөнхийлөгчийн онцолжээ. Ерөнхийлөгч зарлигтаа:

"-Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.

- Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай" гэсэн байна.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.