Ирэх жил малын тоо 40 саяд хүрнэ
2012.01.08

Ирэх жил малын тоо 40 саяд хүрнэ

Ирэх жил малын тоо 40 саяд хүрнэ
ТОВЧХОН
  • Өнгөрсөн 2011 оны мал тооллогын урьдчилсан дүнг Засгийн газрын 2012 оны анхны хуралдаанаар танилцууллаа.
  • Энэхүү дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005,8 мянган толгойд хүрч, өмнөх жилийнхээс 3276,3 мянга буюу 10 хувиар өссөн дүн гарсан байна.

Өнгөрсөн 2011 оны мал тооллогын урьдчилсан дүнг Засгийн газрын 2012 оны анхны хуралдаанаар танилцууллаа. Энэхүү дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005,8 мянган толгойд хүрч, өмнөх жилийнхээс 3276,3 мянга буюу 10 хувиар өссөн дүн гарсан байна. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой 2093,0 мянга, үхэр 2315,1 мянга, тэмээ 279,6 мянга, хонь 15509,1 мянга, ямаа 15809,0 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос адуу 172,7 мянга, үхэр 139,1 мянга, тэмээ 10,0 мянга, хонь 1028,7 мянга, ямаа 1925,8 мянган толгойгоор өсчээ.

Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1,8-22,2 мянган толгойгоор буурсан байна. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт ма-лын тоо өмнөх оныхоос таван төрөл дээрээ өсчээ. Өвөрхөнгай, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд хамгийн өндөр өсөлттэй гарсан байна. Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг орж байна. Өнгөрсөн жилийн хувьд манай улс өмнө нь авч байгаагүй ургацыг хурааж авсан. Түүнчлэн малын тоо 10 хувиар өссөн дүн гарсан учраас ихэр жил малын тоо толгой 40 саяд хүрнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.