Еврогийн бүсийн хувьд илүү  хүнд жил болно
2012.01.06

Еврогийн бүсийн хувьд илүү хүнд жил болно

Еврогийн бүсийн хувьд илүү хүнд жил болно
ТОВЧХОН
  • Лондон. /Ройтер/. Энэ 2012 он Европын Холбооны /ЕХ/ хувьд өнгөрсөн 2011 оныхоос илүү хүнд жил болно гэж тус холбооны гишүүн орнуудын удирдагчид анхааруулж байна.
  • ЕХ-ны төр, засгийн тэргүүн нарын шинэ жилийн илгээлтэд дүн шинжилгээ хийсэн Европын тоймчид ингэж дүгнэжээ.

Лондон. /Ройтер/. Энэ 2012 он Европын Холбооны /ЕХ/ хувьд өнгөрсөн 2011 оныхоос илүү хүнд жил болно гэж тус холбооны гишүүн орнуудын удирдагчид анхааруулж байна. ЕХ-ны төр, засгийн тэргүүн нарын шинэ жилийн илгээлтэд дүн шинжилгээ хийсэн Европын тоймчид ингэж дүгнэжээ.

Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Николя Саркози шинэ жилийн баярыг тохиолдуулан хэлсэн үгэндээ, Европын Холбоо «дэлхийн хоёрдугаар дайн дууссан цагаас хойших хамгийн хүнд хямралтай нүүр туллаа» гэж мэдэгдсэн байна. Харин Германы Канцлер Ангела Меркель ард түмэндээ хандаж үг хэлэхдээ «2012 он 2011 оныхоос хүнд байна» гэдгийг тэмдэглэжээ.

Өнгөрөгч жил өрийн хямрал гүнзгийрэн хүрээгээ тэлснээр еврогийн бүс тарж бутрахын ирмэгт тулсан юм. Үүний сацуу шинэ онд Европт хүнд цаг үе нүүрлэхийг еврогийн бүсийн орнуудын удирдагчид анхааруулсан ч гэсэн Европын Холбоо өнөөгийн хямралыг даван туулах чадалтай хэмээн үзэж байна. «Еврогийн бүс сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн хүнд сорилтод өртсөн ч Европын Холбоо энэ сорилтоос илүү хүчтэй болон гарч чадна» гэж Ангела Меркель тэмдэглэжээ.

Нэгдүгээр 9-нд Меркель, Саркози нар уулзаж, еврогийн бүсийн өрийн өнөөгийн хямралыг даван туулах талаарх хэд хэдэн заалтыг хэлэлцэх аж. Тэрчлэн төсвийн сахилгыг бэхжүүлэх тухай асуудал, тэрчлэн еврогийн бүсийн нэгдсэн облигаци гаргах саналыг хэлэлцэнэ.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.