Анхны мөнгөн дэвсгэрт эх орондоо ирлээ
2012.01.06

Анхны мөнгөн дэвсгэрт эх орондоо ирлээ

zooson-mongo


Анхны мөнгөн дэвсгэрт эх орондоо ирлээ
ТОВЧХОН
  • Монголын их эзэнт улс Юань гүрний үеийн цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын их хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосыг улсын сан хөмрөгт худалдаж авлаа.

Монголын их эзэнт улс Юань гүрний үеийн цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын их хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосыг улсын сан хөмрөгт худалдаж авлаа. Энэхүү түүхийн хосгүй ховор дурсгалт эртний зоос, мөнгөн дэвсгэрт нь АНУ-д амьдарч буй түүхч эрдэмтэн Б.Нямаагийн хувийн цуглуулгад байсан бөгөөд үүнийг тэрбээр Олон улсын дуудлага худалдаанаас авч байжээ.

Юань гүрний мөнгөн дэвсгэрт нь дэлхийд маш ховорт тооцогддог бөгөөд Монголд байдаггүй юм байна. Монголчуудыг дэлхийн түүхэнд цаасан мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. Үүний баталгаа болох Юань гүрний цаасан мөнгөн дэвсгэртийг 1287 онд Хубилай хааны зарлигаар бүтээж, анх арилжаанд гаргаж байжээ.

Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.