Төр иргэнийг ойртуулсан түшээ
76:23 буюу Г.Батхүү ТОВЧХОН
- Тэрбээр 2008 онд Өвөрхангай аймагт өрсөлдөж, сонгогдсон. Ерөнхийдөө намын мөрийн хөтөлбөрийг голчилж, сонгуулийн амлалтаа өгсөн юм.
Өвөрхангай аймгаас хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон Г.Батхүү гишүүнийг "76:?" буландаа онцолж байна.Тэрбээр 2008 оноос хойш их зүйлийг хийж бүтээсэн төдийгүй улс оронд хэрэгтэй чухал хууль тогтоомжийг санаачилж, батлуулж ирсэн билээ.
Амлалт
Тэрбээр 2008 онд Өвөрхангай аймагт өрсөлдөж, сонгогдсон. Ерөнхийдөө намын мөрийн хөтөлбөрийг голчилж, сонгуулийн амлалтаа өгсөн юм. Хамгийн том амлалт нь "Иргэн бүрт эрдэнийн хувь" буюу сая төгрөгийн амлалт. Нарийн ярьвал сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа олгоно гэж амласан. Биелүүлэх боломжгүй гэгдэж байсан энэ амлалт биелсэн. Засаг иргэдээ Тавантолгойн хувьцаа тараах нь нэгэнт тодорхой болсон. Тэр дундаа сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа өгөхөөр болоод байгаа билээ.
Нийтлэлч Н.Пунцагболд
Эх сурвалж Монголын мэдээ