Усны бохирдлын хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа
2012.01.04

Усны бохирдлын хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа

ТОВЧХОН
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганбямба нар ‘’Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хууль’’-ийн төслийг өргөн барив.

 

Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. Ус хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутагт болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэж байна. Улсын хэмжээнд ус ашиглалт, усны хэрэглээнд тавих хяналт боловсронгуй бус, энэ талаарх эрх зүйн орчин, нэгдсэн мэдээлэл, хяналтын тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа нь ус ашиглалт, усны хэрэглээний мэдээллийг нарийвчлан гаргаж хянах, менежмент хийхэд хүндрэл учруулж байгаа учраас хуулийн төслийг өргөн барихаар болсноо УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Ганбямба нар онцолсныг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.