Хүндэтгэлийн ёсолгоотой боллоо
2012.01.03

Хүндэтгэлийн ёсолгоотой боллоо

ТОВЧХОН
Монгол түмэн зан заншил, хэвт ёс, эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн ёс ёсолгоогоо эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж ирсэн дээдийн сайхан уламжлалтай. Монголыг монголоор нь авч үлдэх учиртай энэхүү зан заншилд ач холбогдол өгсөөр ирсэн нь гүн эртний агуулгатай юм. Үүний нэг хэлбэр нь ёс, ёсолгоо билээ.

Тайландчууд залбирч байгаа мэт гараа хавсран ёсолдог. Гитлерийн үеэс үндсэрхэг үзэлтнүүд гараа өргөн ёсолдог нь өдгөө уламжлагдан ирлээ. Япончуудын тэргүүнээ газар шүргэн мэхийдэг ёс хүндэтгэлийн дээд хэлбэр нь. Үүнтэй адил монголчууд хүндэтгэлийн ёсолгоотой боллоо.

Энэ талаар Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Бид бүхэн баярласан, бахархсан, тухайлбал, Төрийн дууллаа сонссоны дараа уухайлахдаа, хурайлахдаа гараа эгц дээшээ өргөж, нарны тэг дугуй мэт өргөж байвал их сайхан харагдана. Үүний хамгийн эртний болохын батлах баталгаа бол сурын уухай юм” хэмээн хэлжээ.

Энэхүү хүндэтгэлийн ёсолгоо нь сурын спортод сум байнд тусах үед хоёр алгаа дээш нь харуулан онооны уухайг уухайлж байгаатай ижил байна. Энэхүү ёсолгоог хийхэд хоёр гар дугуйрч, Монгол Улсын газрын зураг шиг харагддаг. Дээд тэнгэрээс адис авшиг, далдын их хүч хүртэж байгаа агуулга мөн агуулагдаж байна. Бид Энергийн төвд очоод хоёр алгаа дээш харуулан өргөж гэмээн дээд тэнгэрээс ирж байгаа хүч чадлыг хүртдэг билээ.

Энэ хүндэтгэлийн ёсолгоог нээн гаргахад угсаатны зүй болон зан заншил судлалын олон жилийн хөдөлмөр шаардагдсан нь дамжиггүй юм. 
news.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.